Япон дахь тэмдэглэл #1

Baaskuush
2 min readOct 24, 2023

--

Асар том том барилгаар дүүрсэн жижигхээн Осака хотын цэг шиг жижигхэн хэвэлд би амьдарч байна.

Хоёр хүн мөр мөрөө түшилцэн суух намуун үдшийн болзоо шиг шил шилээ даган зэргэлдээ баригдсан барилгууд дунд байхуй даанч бачим хэдий ч хэдэн мянган хүн, бүр хэдэн сая хүний амьдрал буцалж халуу шатсаар зөрөлдөх нь бас чиг аатай бүгчим ээ.

Хоёр хөлөөрөө 2 цаг алхахад хоёр зах заагт хүрэхээр жижигхэн хэрнээ дэлхийг багтаам олон зүйлийг бүтээжээ энд.

Дэмий атаархсандаа манай Улаанбаатар эндэхийх шиг барилгагүй ч гэлээ газар нутаг нь 20 дахин том юм чинь гэсэн шүү юм бодох үе бишгүй их ээ.

Энд хүнтэй танилцаж, харилцахад хамгийн түрүүнд аль улс вэ гэж асууна. Нэр минь бараг чухал биш. Харин би Монгорү гээд хэлэхдээ хэрэндээ итгэлтэй, цолгиун дуугаар хэлнэ.

Тааламжтай нь хүмүүс жаахан ч атугай мэддэг гэж мэдэгдэх гэсэндээ Монголын ямар нэг зүйлийг дурьдна.

Ихэнх нь Асаширо юу гэж асууна. Сумогоор дамжуулж мэддэг болохоор хүчтэй байх нь ээ гэх нь олонтаа.

Чухамхүү таньж мэдэх эрмэлзэлтэй. Далайн түвшнээс дээш хэдэн метр вэ, хамгийн нам нь, хамгийн өндөр нь гээд л юуг л бол юуг асууж гарна.

Ихэнхдээ сайн мэдэхгүй байна гэж хариулж байгаагаасаа ичихээс илүүтэй гэмшиж байгаа бололтой өөрт санагддаг.

Япон хүмүүс харин улсаа сайн мэднэ. Баргийн үед муулахгүй хэрнээ жижигхэн, үнэтэй, муухай үнэртэй гэх зэргийн сонсоход таагүй ч ихэвчлэн үнэн байхаар зүйлсдээ уурлахгүй. Харин ч тиймээ гээд хүлээж авах нь өөрийнхөө улсыг муулах нь уу гэж шалгаж байгаа нь. миний л тэнэгийнх гэж бодоход хүргэхүй.

Бид бол өөрсдөө улсаа газар шагайтал муулах хэрнээ үнэнг нь хэлэхэд амиа тасартал өмөөрөхөө урдаа тавих нь олонтааяа.

Улсаасаа урьдаад хандлагаа сайжруулахсан.

2023 он, 10 сар. Осака хот

--

--

Baaskuush
Baaskuush

No responses yet