Чи хүссэн хүсээгүй амьдралд чинь маш олон хүн орж ирнэ. Бас чи өөрөө ч мэдэлгүй тэр хүмүүст хаалгаа тайлж өгсөөр байх болно.
Бас тэр хүмүүс гэнэтхэн л гарч ирсэн шигээ гэнэтхэн л буцаад алга болно. Тиймээс чи хэчнээн хүсээд ч тэднийг тогтоож үлдээж чадахгүй. Явах цагтаа тэд явах л болно. Заримыг нь чи явуулах гэж яаж ч хичээсэн цаг нь болоогүй бол тэд байж л байх болно.
Амьдрал хэзээ ч чиний хүссэнээр эргэхгүй шүү дээ. Чиний хичээл зүтгэлээр л чиглэгдэж хөдөлнө үү гэхээс.,
Тиймээс орж гарсан болгонд шаналж өөрийгөө зовоож өрөөлийг буруутгах хэрэггүй. Өмнөх шигээ баймаар байна гэж зөрүүдэлж өөрийгөө хэмлэх ч хэрэггүй.
Тэглээ гээд өнгөрсөн бүхнээ булшилж ч бас болохгүй.
Орчлонд ганц үзүүртэй зүйл гэж хаа ч байхгүй.
Хязгааргүй зүйл гэж байдаггүй, үнэн шүү, хүн төрөлхтөн мөнх амьтай байсан бол бид тооны хязгаарыг үзэх л байсан.
Бидний нас л хүрдэггүй болохоос хязгааргүй зүйл гэж нэг ч байхгүй.
Тэрбум их наядханаас цааш тоолж хүрэхгүй тийм ахар насаа бусдаас болж
бас бусдын төлөө шаналж амьдрах хэрэггүй.
Чи хүссэн хүсээгүй амьдралд чинь 1000 хаалга онгойж 999 хаалга хаагдах болно.
Эцэст нь нэг нь чиний талд үлдэх л болно.
Хүлц. Тэвч. Битгий яар. Битгий шанал. Цаг хугацаа үйл явдалтайгаа хамт ирдэг юм. Даван туул.
Аяга кофены бодрол
March 26 at4:12pm