Baaskuush
Jan 20, 2021

Хүн болгон, миний уулзаж байсан хүн болгон миний бодсон шиг байгаагүй.

Хамгийн ихээр итгэхийг хүссэн хүмүүс минь ч итгэлийг минь даагаагүй. Тэгээд л замын голд орхиод одсон. Би араас нь очиж, тэдний орхисон тэр миний итгэлийг тэвэр дүүртэл түүж авсан. Эргэж босоод буцах гэтэл, үнэндээ би өөрөө ч даагаагүй. Дийлээгүй.

Өөрөө ч дийлэхгүй тийм их итгэлээ бусдын өлмийд хаялаад би яасан ч өгөөмөр юм, би яасан ч тэнэг юм!

Гэхдээ би аваад буцсаан. Чирээд, өргөөд, түлхээд, өнхрүүлээд… Ямартай ч бүгдийг нь аваад буцсан.

Одоо харин хэн нэгэн гарч ирвэл түүнийг би зовоохгүй, хүндийг үүрүүлж, хөлийг нь чилээхгүй.

Тиймээс итгэхгүй. Итгэлээсээ хугасыг ч өгөхгүй.

March 12 2020 at 11:48 pm

Baasanjargal

Baaskuush
Baaskuush

No responses yet