Baaskuush
Mar 29, 2019

Хэтэрхий олон хүн
Хэсэг бутархай нь би
Нуруу нуруу нийлсэн
Нүүгэлтсэн урт цувааг
Автобусны арын суудлаас
Анхааралтай харж суув.
Таньдаг нэг царай
Цаашаа эргэж урвайна
Таарсан ч мэндгүй зөрдөг атал
Цааргалж дандаа ярвайна.
Нэг зогсоол саатаж
Нөгөө өртөө рүү хөдөлнө
Нэг л урт төмрөөс
Нэг нэг гар зуурна
Дараагийн зогсоол дөхсөөр
Дуу намдан зогсоно
Даанч олон хүн шахалдаж
Дугуйн тушаа шаваарна.
Ахиад цааш хөдөлнө
Эцсийн зогсоол хүртэл
Ахиж улам давхисаар
Эцэст нь тулаад очно.
Дугуйнд бөөгнөсөн түмэн
Хаалганд тэгнэлдэн шавна.
Түрүүн давчидаж байсан автобус
Хаалгаа чихруулан нээж
Түүнээс асгарсан хүмүүс
Харих замдаа гэлдэрцгээнэ.
Автобус одоо хоосон

Baaskuush
Baaskuush

No responses yet