Нэрийн дэлгүүрийн эмэгтэй
(номын тэмдэглэл)
Эгээ л би ч бас нийгмийн нэг ирэг шураг болоод яваа биз. Өглөө нь Дуламыг, өдөр нь Батыг… гээд л хэдэн янзаар хувирдаг биз.
Жижигхэн, нимгэхэн боловч утга санаа, учир гогцоо нь уудам их юмсанжуу гэж санасаар өнөө өглөө номоо хаалаа.
Ийнхүү уудам гэж ухсан санаагаа бичсэн нь энэ билээ л.
Хүн хүндээ ямар ихээр нөлөөлнө вэ, хүн хүнийгээ ямар их шүүмжилнэ вэ, гагцхүү ийнхүү шүүж, амьдралд нь тэс хөндлөнгөөс оролцох аваас хүний амьдралыг яаж үгүй хийж, хувь заяаг нь эрс эрхгүүлж болдог вэ гэдгийг илэрхийлжээ гэж ухсан минь магад зөв биз.
. Нийгмийн үнэн төрх хийгээд хүн төрөлхтөний заяагдмал боловч бусармаг занг харсан мэдсэн таньсан бөгөөтөл өөрөө яг өвчсөн минь өөрийнхөө ярьсантай шулуухандаа шүүн муулсан хүнтэйгээ яг адил буй хүмүүн газар дээр хэчнээн билээ.
. Нийтийн жишгээс өөр байснаараа гаж гэгдэх болсон гаж тогтолцоо, бусдаас өөр буюу өөрийнхөөрөө байснаараа засрах хэмээх үүрэг хүлээж буй цөөнх.
Энэ номыг уншихаас яг өмнөх өдөр нь надад “Энэ номын гол утга нь <хүн ерөөсөө л стандарт болчихжээ, хүн хүн шиг биш робот шиг болж> гэсэн утгатай гэж би сонссон юм.
. Үнэхээр тэр утга, тэр санааг олдсоон. Гэвч нэг зүйлийг нэмэхэд “ хүнийг хүн биш болгож, нийгэмд тогтсон хүний стандартад нийцүүлэх гэж хүмүүс хэтэрхий хичэдэг болж. Зөвхөн хүн л хүнийг нийгэм рүү түлхэж ингэхдээ хүний нийгэмрүү бус тогтсон стандарт хэв маяг бүхий тийм хачин нийгэмрүү түлхэж нэг ирэг шураг, боолт түлхүүр нь болгох гэж үзэлцдэг юм байна. Өнгө дүрс нь солигдохоос үндсэн уг чанараараа нэг ч зүйл өөрчлөгдөхгүй нэг л хэвэндээ мэт хуурмаг гял цал энэ нийгэм үндсэндээ чулуун зэвсгийн үеэс сайжирсан зүйл огтоос байхгүй гэдэгт санал нийлмээр ч юм шиг.
19,11,15. Б.Ж