Намрын сэрүү орж, бороо зүсэрсэн тэр нэг саарал өдөр Улаанбаатарын түгжрэлд тэсгэл алдан МУИС-ийн урдханаас бууж MN Tower- руу алхаж явсан минь өчигдөр мэт тодхон санагдана.
16 давхарт нь очин очтлоо сандарч, догдлоогүй оюутан би лифтний хаалга онгойсноос эхлэн оффисын хаалгыг татах хүртлээ юу хийх гэж байгаагаа мартах шахам балмагдсансан.
Аман шалгалт өгөх гэж байгаа үед л хүн тийм тэвдүү сандруугаар хаалганы бариулд хүрдэг биз.
Харин тэр хаалгаар орсноос эхлэн өнөөг хүртэл тэнд бид хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, урам дэмжлэг, инээд дурсамж, зорилго итгэл, нөхөрлөл баяраар дүүрэн цаг хугацааг өнгөрүүлжээ.
Өнгөрсөн 4 жилд бидэнд хийж чадаагүй зүйл олон бий ч, хийснээ дуусгалгүй үлдээсэн нь санаанд үл бууж байна.
Эндээс өнгөрсөнд хийснээ дурсахуй:
Хэлэлцүүлгүүд
- Япон Улсын Рицүмэйканы Их Сургууль -“Ковидын Дараах Олон Улсын Харилцаа”
- Хоккайдогийн Их Сургууль -“Зүүн Хойд Азийн Улс Орнуудын Ирэх Арван Жилийн Харилцаа”
- Монгол Улсын Их Сургууль — Student Roundtable Club -“Зүүн Хойд Азийн Улс Орнуудын Ирэх Арван Жилийн Харилцаа”
- Жонс Хопкинсийн Их Сургууль -“Жо Байдений Зүүн Хойд Азид Хийж Байгаа Бодлогын Төлөв”
Зочидын хэлэлцүүлэг
- Н.Доржсүрэн: “To be a Researcher”
- С.Баясгалан: “Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх Гэрээ”
- Кавасаки Акира: “Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх Гэрээ”
- Ж.Оргил-Эрдэнэ: “Энэтхэг Номхон Далайн Стратеги”
- Б.Нинжин: “Ази Номхон Далайн Эдийн Засгийн Интеграци”
- П.Мягмардорж: “Дипломат Ёслол”
Подкастууд
- С.Баясгалан: “Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх Гэрээ”
- “Мянмар Улсын Улс Төрийн Байдал”
- “Жо Байдений Зүүн Хойд Азид Хийж Байгаа Бодлого”
- П.Болортуяа: “Мянмар Улсын Тухай”
- “Нэг Бүс- Нэг Зам”
- “PAX — Mongolica, Britanica, Atomica”
Эрдэм шинжилгээний бүтээл
- “Энэтхэг Номхон Далайн Үзэл Санаа— Оролцогч Орнуудын Байр Суурь”
Арга хэмжээнүүд
- “Энэтхэг Номхон Далайн Үзэл Санаа — Оролцогч Орнуудын Байр Суурь” Номын Нээлтийн Үйл Ажиллагаа
- “Энэтхэг Номхон Далайн Үзэл Санаа — Оролцогч Орнуудын Байр Суурь”Номын Хэлэлцүүлэг /Монгол Улсын Их Сургууль/
- “Энэтхэг Номхон Далайн Үзэл Санаа — Оролцогч Орнуудын Байр Суурь” Номын Хэлэлцүүлэг /Отгон Тэнгэр Их Сургууль/
- ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд Залуучуудын Оролцоо Хэлэлцүүлэг
- Минасс Клубийн Бүх Гишүүдийн Уулзалт 2023
Эрдэм Шинжилгээний Хурал
- “Зүүн Хойд Азийн Улс Орнуудын Хамтын Ажиллагааны Ирээдүй 2022”
Зөндөө олон зүйлсийн ард гарч, олон шинэ зүйлс хийж үзэж бас сурсны дүнд биднээс нэгэн бие даасан судалгааны байгууллага төрсөн нь “Монголын Энэтхэг Номхон далайн бүс нутгийн судалгааны хүрээлэн (MIIPS)” билээ л.
Цаашид бид МИНАСС-д ч, МИИПС-д ч олон олон үйл ажиллагааг зохион байгуулж манай улсын эрдэм шинжилгээний түүхэнд хувь нэмрээ үлдээнэ гэж найдаж бас хичээж байна.
Энд хүртэл биднийг дэмжиж байсан, мөн цаашдаа ч дэмжихээ үргэлж илэрхийлдэг бидний хүндэт МИНАСС-ын захирал Н.Доржсүрэн танд нийт үе үеийн гишүүдийнхээ нэрээс машид ихээр талархаж байна.
МИНАСС клубийн тэргүүн асан
Э.Баасанжаргал
Улаанбаатар хот, 2024 он