Дурсаж яваад нэгийг олов.

Baaskuush
Jan 20, 2021

--

Шаг гэж дугараад мад гэж ахина. Тэгээд ялна. Би л гэж өөрийгөө шагийн шар зам дээр дурайтал босоо зогсоо гэж төсөөлж мөнхийн тэмцэлт амьдралд зуурдхан тэмцэхээ ухаарч байхдаа өөрийгөө ихэд үнэлдэг байж.

Нэг удаа унана гэж төсөөлөөгүй жижигхэн зайнд эвлэгхэн хэрнээ хатуу гэгч унахад өөрийн минь хөл, өрөөлийн сэтгэлтэй хамт өчнөөн ёолсонсон.

Өндөр биш ховилоос өвдөг шороодож унаад өөрийгөө өрөвдөж хайлсандаа өчнөөн удаан уйлсансан.

Өнөөдөр хэсэг бодлоо. Өөрийнхөө унасанг, унахад минь өрөвдсөн өрөөлийг жаахан бодож жаалхан дурсав.

Саваагүй байсан өөрийгөө, сэвүүргүй балчир настайгаа хамт өчнөөн хайрлаж, өдөржин тэвэрлээ.

Эгдүүтэй гэж.

03 декабря 2020 12:25ам

Баасанжаргал

--

--

Baaskuush
Baaskuush

No responses yet