…Чиний өгсөн галаар дөнгөж нэг сүүмэлзэж яваа нэгнээс буцааж өг гэж нэхэж болох уу?
Өөрөө чи бамбар байя, өрөөлийг чи лаа гэж бодъё.
Бадамлаж буй чиний галаас ер жижигхэн дөл авахдаал лаа асч, ерөөс тэр дөлийг чинь бадмын гэрэл шиг хэсэг өөд өргөнө. Галынх нь дөл өөдөлж, биеийнх нь өндөр дордоно.
Тэгэж байтал чи галаа нэхэж, нэгхэн сэвэлтээр үлээхэд, чамаас тасарсан дөл манасхийж, чамд ч түүнд ч байгаагүй мэт унтарна. Лаа руу эргээд хараарай!
Чиний өгсөн дөлөөр чиний урмыг хугалахгүй гэхдээ биеэ дундартал хайлсан байгаа. Биеэ хороон байж хичээсэн байгаа.
Буцааж авахыг чинь мэдсэнсэн бол юунд тэр тэгэх билээ дээ?
Одоо чиний өгсөн гал байхгүй, бас тэр эргээд өмнөх шигээ өндөр болохгүй… Б.Ж