Бодлын тэмдэглэл

Baaskuush
2 min readAug 16, 2021

--

Сая найз маань уншсан номоо ярилаа. Түүний уншсан номонд “хүн аливаа зүйлийг бодит мэтээр төсөөлж харж чадвал тэр зүйл нь гарцаагүй биелдэг” гэж гардаг гэнэ.

Тэгээд бас бяцхан туршилт хийлгэв.

Нүдээ аниад урдаа тавагтай нимбэг байна гэж төсөөлөх юм гэнэ.

Түүнийг нь дөнгөж төсөөлж эхэлмэгц “одоо түүнийг аваад идэж буйгаар төсөөл” гэлээ. Үргэлжлүүлээд. төсөөлөв.

Даажигнаж байна уу гэлтэй, “арааны шүлс чинь гарч байна уу” гэхэд нь яалт ч үгүй шүлс гарч байсанг нуусангүй.

Түүний тайлбар.

Нимбэг идээгүй хэр нь идсэн мэтээр төсөөлөхөд тархинаас идсэний дайтай хариу үйлдэл үзүүлдэг гэв.

Миний ухаарал.

Зунжин өөрийгөө тушиж, ажилд оролгүй амарсан би ажил хайж эхэлсэн юм. Нэг газраас надруу залгаад, CV-г чинь харлаа, ярилцлагад орооч гэсэн юм.

Анхны ажлын ярилцлага учраас тэнцэнэ гэж бодоогүй. Бодохыг ч хүсээгүй. Зүгээр л ажлын ярилцлага ямар байдгийг харахын тулд яваад очлоо. Өглөө нь гэрээс гарахдаа “угаасаа анхных юм чинь тэнцэхгүй, битгий гутраарай” гэж өөртөө хэлээд гарсан юм.

Очоод ярилцлагад орсон. Англи, Монголоор хэд хэдэн асуулт тавьсны дараа “эхний жилдээ Англи хэлний багшаар ажиллах уу?” гэж хамгийн сүүлд хэлсэн нь тус ярилцлагад тэнцсэнг маань илтгэв.

Гэрээсээ гарахдаа тэнцэхгүй гэж өөртөө хэлээд гарсан учраас тэнцсэн гэдэгтэй эвлэрсэнгүй бололтой. Тархи маань тэнцээгүй гэдгийг хүлээж аваад, хариу үйлдлээ гаргачихсан байж.

“Ажилд орох уу?” гэх асуултад хариулж чадсангүй. “Бодож байгаад 2 хоногтоо хариулаарай” гэсэн хариу аваад гарсан. Одоо ч шийдэж чадсангүй.

. 2021.08.14~16:43

Дараагийн удаа ярилцлагад орохдоо тэнцэх тухай бодоод гарна аа.

--

--

Baaskuush
Baaskuush

No responses yet