Baaskuush
2 min readMay 22, 2020

Day15.

(Гучин өдрийн бичих чалленжийн тэг голд)

Намайг хамгийн ихээр догдлуулдаг зүйл

Би ер нь нэг бодлын их догдлуун, давилуун нөхөр юм шиг хэрнээ яг тулвал жаахан хөлдүүдүү нөхөр.

Хүн болгон цаг агаарын ямар нэг өөрчлөлтөнд тодорхой хэмжээгээр догдолж дуртай байдаг даа, би тийм биш.

Цас орох, бороо орох, солонго гарах… алинд нь ч би догдолдоггүй. Бага байхдаа солонгон охин болно гэж бусад шиг мөрөөдөж, солонгонд хүрнэ, солонгыг барина гэж хөөж гүйж байсан удаа надад ганц ч байхгүй.

Би зүгээр л энгийн хэрнээ тэнэгдүү зүйлсэд хааяа сэтгэл хөдөлдөг. Ер нь бодит нөхцөл байдалд. Цаг агаар эсвэл өөр иймэрхүү зүйл биш миний өөрийн маань амьдраоын нэг хэсэг зэргээс.

  1. Гадаа гоё дулаахан, би өөрөө өөртөө таалагдахуйц болоод гарсан өдрөө ямар нэг чухал зүйлд очих гээд алхаж байхдаа- би заримдаа гэрээсээ гарсан хойноо өмссөн хувцсаа хараад өнөөдөр ингэж гардаггүй л байж гэх мэтээр бодох үе байдаг. Ер нь бүгдэд л тийм үе байдаг байх. Гэхдээ тэр өдрийнхөө хувцаслалтад сэтгэл хангалуун, тэгээд очих гэж байгаа газар маань сайхан байвал догдлоод байдаг. Жишээ нь би ямар нэг тэмцээнд орох гэж байвал, эсвэл ямар нэг ярилцлага өөр ямар нэг чухал зүйлд гарах үедээ.
  2. Үр дүнг нь мэдээд гарахдаа- ямар нэг чухал зүйлд очоод үр дүн нь таатай сайхан, тэгээд тэрийг нь мэдээд тэр газраас гарахдаа. Би нэг шалгалтандаа тэнцчихээд харих гэж ямар их яарч догдолж байсан гээч. Ер нь аливаа зүйлийн үр дүнг мэдрэх их сайхан байдаг.
  3. Удаан уулзаагүй хүнтэй уулзахдаа- энэ цгаасаа ойлгомжтой биз дээ. Хүн бүр л удаан уулзаагүй дотны найзуудтайгаа уулзахдаа яарч догдолдог.
  4. Таалагддаг хүнээс маань зурвас ирэхэд- зүгээр л уг хүн нь таалагддаг байвал, тэр хүний үзэл бодол, үг хэл, мэдлэг боловсрол нь сайхан хүмүүстэй санаа нийлэн зурвас бичиж байхдаа баярлах догдлох зэрэгцээд байдаг.
  5. Тэмцээн уралдаанд түрүүлээд ээж аавдаа үнсүүлэх гэж яарахдаа- энд тайлбар хэрэггүй байх. Нэг өвөл автобуснаас буугаад гэр хүртлээ гүйх замдаа үсэрч дэвхрээд, эргэж хөөрөөд юу болж байсан гээч.
  6. Дуртай газар луугаа орохдоо- нэг тийм сайхан газрууд байдаг даа, жишээ нь миний хувьд Гадаад Харилцааны Яамруу орох маш сайхан санагддаг. Өрөө болгоноос кофе үнэртээд, хүн болгон нь соёлч боловсон бас бүгд завгүй, бүх зүйлс нь цэв цэвэрхэн. Тийм газарлуу орох бүрт дотроос нэг юм огшоод байдаг.
  7. 9н сарын 1н- багадаа ямар байснаа мэдэхгүй байгаа ч дунд ангиасаа хойш 8:31ний оройноос эхлэн хүлээж догдолдог болсон байсан. Хүмүүс хэр өөрчлөгдсөн бол анги маань ямар байгаа бол гээд л бодохоор сайхан санагдана. Хамгийн сайхан нь би энэ өдөр болгон өөрийгөө нэг шат том болж байгааг мэддэгт байдаг.
  8. Ер нь баярын өдрүүд, баярын өдрүүдийн өмнөх өдрүүд-догдлоод нойр хүрдэггүй.

(Giselle- zuger durtai bolohoor ene zurgiig hawsargachihlaa)

Baaskuush
Baaskuush

No responses yet