Day 2 About life

Baaskuush
Jan 7, 2024

--

Хаа нэгтэй хэн нэгэн бөмбөг шиг өшиглөх ч

Өөр нэгтэй ондоо нэгэн ав шиг хөөцөлдөхүйг

Аль нэг нь мөнгө, баялагт баясаж

Зарим нэг нь үр бүлдээ баярлахуйг

Амьдрал гэх вий, би

Нэг хэвтэй дэлхийд

Нэжгээд янзаар эргэн хөврөхүйг

Нэг жамтай хорвоод

Нэжгээд тавилан өрнөн өрнөхүйг

Амьдрал гэх вий, би

Төрөх цэгээр эхэлж үхэх цэгээр төгсөн хэрчмийг

Төрсөн цэгээс эхлэвч төгсгөл нь таамаггүй цацрагийг

Ирж төрснөөс, хальж буцдаг таталцлыг

Өдөр, хоног, сар, жилээр хэмжигдэх хурдатгалыг

Амьдрал гэх вий, би

#БЖ

--

--

Baaskuush
Baaskuush

No responses yet