Day 1 About feeling

Baaskuush
Dec 30, 2023

--

Чимхэхэд өвдөж, үнсэхэд догдлохыг

Мэдрэмж гэж бодном

Зүүднээсээ айж, зөндөө итгэхийг

Мэдрэмж гэж бодном

Бээрсэн гар дулаацахад

Ундууцсан сэтгэл тавирдгийг

Мэдрэмж гэж бодном

Хүлээхийн зовлонд зутарсан ч

Цуцсан сэтгэл тайвширдгийг

Мэдрэмж гэж бодном

Унтахыг, сэрэхийг

Харанхуйг, гэрэлтэхүйг

Хагацахыг, учрахыг

Баярлахыг, басамжлагдахыг

Энгүүхэндээ,

Алхахыг ч, амьсгалахыг ч

Мэдрэмж гэж бодном.

#БЖ

--

--

Baaskuush
Baaskuush

No responses yet