Day 4 About loneliness

Baaskuush
2 min readJan 23, 2024

--

Дазай Осамүгийн Хүн байх эрхгүй гэдэг номноос одоо хамгийн тод санаж байгаа хэсэг нь “ганцаардлын эсрэг утга нь юу юм бол, магадгүй зөгийн бал байх…” гэсэн хэсэг байдаг.

Ингээд бодоход түүнд ганцаардал бол яавч амттай зүйл байгаагүйдэг ээ.

Зөгийн бал хэчнээн чихэрлэг, амттай, бас биед тустай билээ дээ. Үүний яг эсрэг нь ганцаардал гэж тэр боджээ.

Бас бодууштай. Зөгийн бал бүх хүнд чихэрлэг хэдий ч бүх хүн дуртай байдаггүйг, дуртай байх албагүйг ч бас тэр бодож амжаа биз.

Бас Ад үзэгдэх зориг номд бичснээр “ганцаардлыг мэдрэхийн тулд бусад байх хэрэгтэй” гэсэн байдаг. Лавтай үнэн гэж энэ биш үү.

Эгээ л би орчлон хорвоод орь ганцаараа хүн төрөлхтөн байсан бол, тэр битгий л цор ганц амьд бодгал байсан бол өөрийгөө ганцаардах эрхтэйгээ ч мэдэхгүй хөөрхийлөлтэй нэгэн байх байсан шүү дээ.

Тэгээд л ганцаардаж буйгаа ч мэдэхгүйгээр үл барам, ядахад ганцаардал гэж оноож нэрлэж ч чадахгүй байсан биз.

Юутай ч ганцаардал гэдэг миний хувьд ихээ муухай зүйл. Гэхдээ муухай авчиг дургүйлхэж, үзэн ядмаар зүйл огтоос биш ээ.

Бусдын дэргэд тэдний “бусад” нь болохыг ганцаардал гэж боддог. Яг л өмнөх тодорхойлолт шиг. Гэхдээ хүнд. Ганцаардлыг мэдрэмж бол маш хүнд мэдрэмж. Хэн ч надад хайргүй юм шиг, хэн ч надад туслахгүй юм шиг, хэн ч надтай үлдэхгүй юм шиг санагддаг хүйтэн мэдрэмж. Ганцаардал бол хүйтэн мэдрэмж. Гарт бариастай халуун кофег балгахад хүйт даахуйц уйтай мэдрэмж.

Ганцаараа хүн зовдог хуульгүй ч, ганцаардсан хүн жаргадаггүй үнэн бий.

Ганцаараа байх бол шал тусдаа ангид асуудал. Ганцаараа байх, ганцаардах гээд бодоход л илэрхий юм шиг боловч удаан хугацаанд ганцаараа байсаар байвал ганцаардаж эхлэх нь гарцаагүй биз. Тиймээс ганцаардал гэдэг бол бусадтай өрнүүлж буй харилцааг тогтоож чадаагүйн шийтгэл, өөртэйгөө ярилцах хугацаанд баланс гаргаагүйн зэмлэл. Тиймээс хүнд бас хүйтэн мэдрэмж.

БЖ

--

--

Baaskuush
Baaskuush

No responses yet