Baaskuush
1 min readMay 22, 2020

Үй Хуа “Амьдрахуй”

(номын тэмдэглэл)

Гэр хол, зам битүү. Автобусанд ороод номоо дэлгэв. овоо хэдэн хуудас гүйлгэсэн.

Аа, нэг л биш зүрх өвдөөд хачин болж байдаг шүү. За ингэж эхний завсарлага зүрх өвдөж эхлэв. Дараагаас нь уйлж майлсаар арайчүү сүүлийн өгүүлбэрт хүрэхдээ бусдын хувьд учир битүүлэг нулимсаа нуухын тулд өрөөнөөсөө гарахгүй хэсэг суусан юм даг.

Гэвч, нэг хүнд хорвоогийн бүхий л зовлон ноогдож болдог гэдгийг харуулсан энэхүү зохиолыг уншиж дуустлаа унагасан бөгөөд урсгасан нулимс минь хайран байсангүй ээ.

За, ингээд тэмдэглэлээ бичсү би.

Энэ романыг уншиж дуусахад “амьдрах гэдэг ямар их хувь заяа бөгөөд төчнөөн их уй гашуу вэ” хэмээн өөрийн эрхгүй бодов. Аз жаргалтай, гуниг зовлонтой алин байлаа ч түүнийг даваад гарч байгаа нь хүмүүний их тэвчээр үү эсхүл үхэхээс айсан хулчгар зангийнх байсан уу мэдэрч үл чадав.

Гагц миний мэдэрч ухаарсан гэвэл “ерөөс хүн гээчийн юуны төлөө амьдрахаа мэдэхгүй залуу нас л түүнээс хойш өтөл хүртэл бүр үхэл хүртэлх цаг хугацааны амьдрахуй хэрхэн байхыг шийдэх юм байна” хэмээн ухаж үлдэв.

Залуудаа махаа идэж идээд өтөлсөн хойноо шөлийг нь ууж амьдрах сайхаан гэж их багш Ринчен гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Аргагүй үнэн буюу.

Баасанжаргал.Э

Baaskuush
Baaskuush

No responses yet