Baaskuush
1 min readMay 29, 2021

Эрүүл л байвал жаргалтай.

Эрүүл байна гэдгийг сэрүүн байхтай эндүүрээд эрүүл мэнддээ анхаарахгүй амьдарчээ.

Өглөө босоод хоёр хөл дээрээ алхаж, хоёр гараараа үсээ самнаж, унасан үсээ хаяж байхыгаа л эв эрүүл, сав саруул гэж бодож явж.

Гэтэл эрүүл байна гэдэг бүтэн байхыг, нэг ч эд эс, эрхтнээ алдахгүй, сэтлэхгүй, эмтлэхгүй байхыг хэлдэг байж. Үнэн хэрэгтээ унасан үс болгон минь биеэс минь тасраад, үхэж буй эд минь байгаад, тэр нь намайг эрүүл мэндээ анхаараагүйг минь л харуулж байж.

Хаа нэг зүрхний цохилт ихэсч, хааяахан толгой эргэж, даралт өгсөх, бас шөрмөс татах, ядрах гэх мэт жижигхэн хэрнээ олон асуудал урдаа овоолсон өөрийгөө хараад өрөвдөх.

Хүнд даахынх нь хэрээр ачаа үүрүүлдэг гэдэг, гэхдээ өвдөлтийг даахаас нь хэтийдүүлж өгдөг бололтой. Бие нь даахгүй ч цаг хугацаатай хамжаад хэсэг өргөлцөж яваад эцсийн эцэст түүндээ дарагдаж сөхөрдөг учраас хүмүүс өөрсдийгөө даагаад байна гэж итгэдэг байх. Эсвэл итгэх гэж хичээдэг байх.

Эрүүл мэнд эрхэм баян.

Эрүүл л явбал жаргал.

Эрүүл явахсан.

Baasanjargal_Enk

Май 09, 11:08пм

Safet Zec “Allegories of Fate” from Pinterest

Baaskuush
Baaskuush

No responses yet